Их, дээд сургуульд суралцахыг хүссэн иргэдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа буюу хавар болон өвөл зохион байгуулахаар БШУЯ- наас шийдвэрлэсэн. Үүн ий дагуу өнгөрсөн баасан гарагт уг шалгалтыг эхлүүлсэн юм. Анх удаа өвөл авч буй шалгалтын явцаас сурвалжиллаа. Нийслэлд таван байршилд шалгалт авах байр бэлджээ. Бид Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд очлоо. Засгийн газрын тогтоолын хүрээнд элсэл тийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх хүнээс монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Үүний дагуу монгол хэл , бичгийн шалгалтыг 10.00 цагаас орон даяар явуулсан байв. Дүн, оноог уг шалгалтаас хойш тав хоногийн дараа зарлана гэсэн. Яагаад гэхээр гүйцэтгэсэн ажлуудыг мэргэжлийн багш нар гараар засах учраас тэр ажээ. Тухайлбал, эсээ хэрхэн бичсэнийг уншиж дүгнэх болно.
Тэр өдрийн хоёр дахь, түүхийн хичээлийн шалгалт 13.00 цагаас эхэлсэн юм. Үргэлжилсэн хугацаа нь нэг цаг 20 минут. Очиход сургууль бүхэлдээ нам гүм, жижүүр нь хаалгаа дангинатал түгжсэн байсан тул Боловсролын үнэлгээний төвийнхний зөвшөөрөлгүйгээр орохын аргагүй байв. Цаг 14.00 болоход хэвлэлийнхэнд сурвалжлах боломж олгосон бөгөөд шалгуулагчдын, битүүмжилсэн материалыг задалж, шууд засалтын шилэн технологи ашиглан дүн, оноог шалгуулагчдын өмнө сонгуулийнх шиг хар машинд уншуулж, автоматаар гаргаж харуулах танхимд аваачлаа. Шалгалт 14.20 цагт өндөрлөснөөс хойш удалгүй түрүүчийн ангийнхан “харгалзагч” багшийн хамт тус танхимын үүдэнд ирсэн. Энэ өдөр тус сургуулийн хичээлийг хааж, бүхий л ангид шалгуулагчдыг 18, 18-аар нь хуваарилж суулгасан юм билээ. Нэг ширээнд нэг л хүн суув. Түрүүнд ирсэн ангийнхан 12-уулаа аж. Бүртгүүлсэн хэрнээ шалгалт өгөхөөр ирдэггүйгээс тооны хувьд ийм байдал үүсдэг гэж байлаа. Анх удаа өвөл авсан уг шалгалтад нийт 7334 шалгуулагч бүртгүүлсэн байна лээ. Чухам хэд нь хүрэлцэн ирсэн юм бол.
Шалгалтын материалыг яг л саналын хуудас уншдагтай адилаар хүлээн авч, оноог тэр даруйд мэдээлдэг автомат төхөөрөмж шалгуулагчдын түүхийн шалгалтын дүн, оноог нүд ирмэхийн зуурт ар араас нь гаргаад ирлээ. Хүн бүр өөрийн бүртгэлийн дугаар буюу кодыг мэдэж буй тул нийт 100 онооноос хэдийг авснаа харцгааж байв. Хоорондоо танил бус болоод ч тэр үү, дүнгээ харсан нь сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргахгүй байсан. Бүгд оноотойгоо танилцахад “харгалзагч” багш тэднийг дагуулан нөгөө талын хаалгаар гаргасан юм. Энэ 12 залуусын дунд түүхийн хичээлийн шалгалтад хамгийн сайн дүнтэй нь 42 гэсэн оноо авсан шалгуулагч байв.
Дараагийн багийг ирэх хооронд Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат тухайн цаг үед орон нутагт мөн л түүхийн хичээлийн оноо гаргаж, шалгуулагчдад танилцуулах ажил явагдаж буй тухай дуулгаад, дэлгэц дээр 21 аймагт юу болж байгааг үзүүллээ. Аймаг бүрт дүн танилцуулж эхэлсэн байсан юм . Дорнод, Архангай аймагт шалгуулсан залуус дунд 71, 87 оноо авсан нь ч байв. Дараагийн 18 шалгуулагч дүнгээ харахаар суудлаа эзэлцгээлээ. Хоорондоо шивнэн ярилцах найз бололтой хоёр бүсгүйгээс шалгалтын тестийн асуултууд хариулахад хүнд байсан, эсэхийг асуухад “Бодож байснаас хэцүү байсан” гэлээ. Тэд өөр асуултад хариулахыг хүссэнгүй. Зохион байгуулагчид хэн нэгэнтэй харилцахгүй байх нь зүйтэй гэж сануулсан байсан тул нэмж шалгаасангүй.
БШУ-ы сайдын энэ оны А/47 тоот тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Оюутан элсүүлэх журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах болсон . Энэ нь шалгуулагчдад өмнөх дүн, оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах, өөрөөр хэлбэл, мэргэжлээ өөрчлөх боломж олгож буйгаараа онцлогтой гэж салбарын яамныхан үзэж буй аж . Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийг өнгөрсөн хавар , өмнөх онуудад төгссөн шалгуулагчид орсон байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчдыг хамруулаагүй. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалта д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчдыг оруулна гэж журамд заасан аж. Энд дурдсанчлан 18, 18-аар нь хуваарилж анги болгосон шалгуулагчид ээлж дараалан орж ирж, самбараас оноогоо харж гарсаар байсан. Эл явц өндөрлөх мөчид Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас мэдээлэл авлаа.
-Энэ удаагийн шалга лтад нийслэл, бүх аймгаас шалгуулагч хамрагдаж байна гэсэн. Хаанаас хэдэн шалгуулагч оролцож байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 5400 орчим байна. Бусад 2000-аад нь аймгуудад шалгалт өгсөн . Ер нь 21 аймаг, есөн дүүргээс бүртгүүлсэн. Орон нутгийн тухайд хамгийн олон нь Ховд аймгаас бөгөөд 171 иргэн байна. Хамгийн цөөн нь Говьсүмбэр аймгаас 19 хүн бүртгүүлжээ. Шалгалт улс даяар нэгэн зэрэг эхэлсэн. Мөн зэрэг өндөрлөнө.
-Шалгалтад блокчейн технологи ашиглаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Шалгалт авахад биш, харин дүн, оноог хадгалахад ашиглах юм. Шалгуулагчдын дүн оноог блокчейн систем, сүлжээнд байршуулна. Ингэснээр хөндлөнгийн нөлөө орох боломжгүй бөгөөд илүү аюулгүй, найдвартай хадгалагдана гэсэн үг. Олон жилийн хугацаатай архивт баталгаатай байх болно гэсэн үг.
-Анх удаа өвөл зохион байгуулж буй энэ шалгалтад хаврынхаас өөр ямар нэгэн зүйл бий юү?
-Зөвхөн жилд хоёр удаа авдаг болж буйгаараа өөр. Түүнээс биш арга зүй бол яг ижил.
-Нэгдсэн дүнг хэзээ зарлах вэ?
-Өнөөдөр (өнгөрсөн баасан гарагт ) монгол хэл, бичиг, түүх, англи хэлний шалгалт авлаа. Маргааш хими, газар зүй, нийгэм судлалаар, нөгөөдөр биологи, математикаар үргэлжилнэ. Энэ сарын 19-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалттай. Энд дурдаж буй монгол хэлнийх бол сонгосон иргэдийн өгөх мэргэжлийн шалгалт бөгөөд эхний өдөр бүгд хамрагдсанаас тусдаа гэж ойлгох хэрэгтэй. Нэгдсэн дүнг энэ сарын 20-нд зарлана. Шалгалт тай холбоотой мэдээ мэдээллийг eec.mn, help.eec.mn, Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк хуудсаар өгч байх болно. Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгалтын батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайт болон “E-Mongolia” портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой гэв .
Шалгалттай холбоотой нэмэлт мэдээлэл өгөхөд , БШУ-ы сайдын 2021 оны А/347 тушаалаар өнгөрсөн хавар Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалт ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай журам баталжээ. Үүгээр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кэмбрижийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломж бүрдсэ н аж. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон eyesh.eec.mn цахим хуудсанд хандаж онлайнаар хүсэлтээ илгээж болох юм байна.