Соёлын яамны "Эцэг эхийн зөвлөл”-өөс 2022 онд яамны албан хаагчид, тэдний гэр бүл, хүүхдүүдэд гэр бүлийн болон соёлын боловсрол олгох, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэхэд чиглэсэн олон талт сургалт, нөлөөллийн ажлыг цувралаар хийдэг. Харин энэ удаад “Музейн боловсрол олгох хөтөлбөр”-ийг зохион байгууллаа. Тус хөтөлбөрт Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газрын албан хаагчид гэр бүл, хүүхдүүдийн хамтаар 200 гаруй хүнийг хамруулж “Чингис хаан музей”-ээр аялуулсан байна. Энэ нь үндэснийхээ түүх, соёлын өв, уламжлал, Монгол бахархалтайгаа танилцах боломжийг бүрдүүлсэн, танин мэдэхүйн болон соёл, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж буй.
Тус яамнаас Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 хэрэгжилтийг хангахад анхаарч, байгууллагын Эцэг эхийн зөвлөл яамны ажилтнуудын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж.