МУИС-ийн Гений инженерчлэлийн лаборатори оюутан, сурагчдын амралтад зориулан “Гений нууц тайлагч залуу эрдэмтэн” өвлийн сургалт хичээллүүлэхээр болжээ. Энэ нь хүүхэд, залуусыг генетикийн шинжлэх ухааны ойлголт, мэдлэгтэй болгох зорилготой гэнэ. Сургалт онолын хичээл, лабораторийн туршилт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хичээлийг дээрх лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор О.Одгэрэл заах юм байна. Хүний эс, ДНХ, генетик, геном гэж юу болох, эдгээр нь ямар гайхамшигт шинж чанартай зэрэг анхан шатны мэдлэг олгохоос эхлээд биометр, биологийн дата, гений шалгарал, эволюцийн тухай ойлголтыг онолын хичээлээр заах аж. Харин лабораторийн туршилтаар химийн бодистой ажиллах, төрөл бүрийн буффер уусмал бэлдэх, бодисын найрлага тооцоолох, бактерийн эсээс ДНХ, РНХ ялгах зэрэг сонирхолтой дасгал ажилхийлгэх нь. Туршилтыг тусгайлан бэлдсэн, орчин үеийн лабо раторид хийлгэхээр бэлджээ. Мөн сурагчдыг шаардлагатай гарын авлага, хичээлийн хэрэгслээр хангах гэнэ. Ташрамд дурдахад, эдгээр хичээлийг заах судлаачийн хувьд ХБНГУ-ын Георг Августын их сургуулийн Хүний генетикийн хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан, манай улсын нэртэй эрдэмтдийн нэг юм.