Засгийн газраас мэдээлэл хийх үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Зүүнбаян, Тавантолгой төмөр замын нууцын гэрээ ил болсонтой холбоотой мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр,
"Монгол Улсын засгийн газар, УИХ-аас нүүрс экспортын нэмэх зорилгоор сүүлийн 3-4 жилийн хугацаанд 800 км төмөр замыг ашиглуулалтад оруулсан.
Төмөр замын гэрээнүүдийг уншихад олон асуудал байв. Богдхан төмөр замын ажлыг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард зогсоосон. Учир нь өмнө нь байгуулсан гэрээг сайтар шалгах шаардлага үүссэн. Төсөвт өртөг хэт өндөр байх магадлалтай. Мөн "Монголын төмөр зам" компани өмнөх сайдад эдгээр нууц гэрээний талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй байсан.
Тавантолгой-Гашуунсухайнт чиглэлийн төмөр замыг барихдаа "Бодь интернэшнл" групп зам барихаас гадна зүтгүүр вагон, хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй тул бид зүтгүүр яаралтай авахад анхаарч ажиллана.
Нүүрсний хэрэгт би ямар ч холбоогүй. Би "Эрдэнэс таван толгой" компанид нэг хүрз нүүрсний ч гэрээ хийгээгүй. Би өмнө нь энэ асуудлыг Засгийн газрын гишүүдэд шалгах чиглэлийг өгч байсан. Намайг харлуулах ажлыг хүний, өөрийн намынхан хийж байгааг би мэдэж байна" гэлээ.