“Мэргэжил бүхэн сайхан” уулзалт хэлэлцүүлэг боллоо. Эл хэлэлцүүлгийг БШУЯ, E Mongolia Академи, АШУҮИС хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэт 2022-2023 онд тус сургуульд “Эрүүл мэндийн мэдээллийн технологи” мэргэжлээр элссэн 1, 2 дугаар курсын оюутнууд оролцлоо.
Мэдээллийн технологийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэгчдэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох нь боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг болох юм. 2022-2023 оны хичээлийн жилд харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 10 мянга орчим оюутан суралцаж байна. Тэдний 3025 нь шинээр элсэгчид юм.