Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайг шалгах ажлын хэсгийг ахалж буй. Тус ажлын хэсэг өчигдөр анхны хурлаа хийсэн байна. Улмаар сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хишиг арвин индустриал компанийн захирал Б.Хишигдорж, тус компанийн 3 хүн, Эрдэнэс таван толгой компанийн хуучин удирдлага Б.Ганхуяг болон хамаарал бүхий 4 хүн, С.Энхтүвшин нарыг саатуулсан. С.Энхтүвшин, Б.Хишигдорж, Б.Ганхуяг нарын харилцаа хамаарлыг шалгана6 Саатуулах явцад бэлэн мөнгө олдсон. Үл хөдлөхийн гэрчилгээнүүд ч илэрсэн. Цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, тагнуулынхан өнөөдөр 06.00 цагт Өмнөговь руу хөдөлсөн. Шалгалт хийнэ. Өнгөрсөн 15-16 жилд нүүрсний хэчнээн машин орж гарсан, бүртгэсэн бүртгээгүй, хэрхэн бүрдүүлэлт хийснийг шалгана. Ялангуяа Өмнөговийн гаалийн байцаагч нарыг нэгбүрчлэн шалгана" гэв. Эцэст нь Сүхбаатарын талбайд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар ирсэн залуусын хажуугаар захиалгат иргэд бөөгнөр байгааг салбарын сайд анхаарууллаа.