Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулсан 50 видео контентыг МУИС Боловсролын үнэлгээний төвийнхөнтэй хамтран бүтээж, цахим орчинд байршуулан, түгээж байна. Тус сургуулиас 80 жилийнхээ ойг тохиолдуулан, нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх контентуудыг бүтээсэн гэнэ. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтад багтдаг монгол хэл, математик, биологи, хими, физик зэрэг 10 хичээлээр тус бүр таван контент бэлтгэжээ. Шалгалт өгөх сурагчид тухайн хичээлээр ямар хэмжээний мэдлэг эзэмшсэн байх шаардлагатайг богино буюу 10 гаруй минутад багтаан, сонирхолтой, үр дүнтэй аргаар сурагчдад ойлгуулахыг зорьсон аж. Хичээлүүдийг МУИС-ийн багш нар заасан байна. Ташрамд дурдахад, энэ жилийн хоёр дахь удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 16-19-нд зохион байгуулах юм.
Бэлтгэсэн М.Оч