Бүх төрлийн хоёрдогч хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хоёрдогч өмөнгийн эмийн эмчилгээг 1.6 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 4.1 – 7.1 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.
2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 509 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 79 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай.