Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ жил анх удаа инновацын шилдэг төсөл, санаачилгуудыг дэмжих “MonX” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалт дуусаж, шилдгүүдийг тодруулсан байна. Аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газрууд уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд 21 аймаг, нийслэлээс нийт 251 төслийн санал хү¬лээн авчээ. Эдгээрээс 19-ийг нь эцсийн шатанд шалгаруулан, өрсөлдүүлсэн аж. Үүнээс үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой есөн төслийг шалгаруулан, тус бүрт нь санхүүгийн дэмжлэг болгон 20 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Агаарын бохирдол бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдал дахин боловсруулах төслүүд үүнд багтсан байна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит грант шагналыг залуу судлаачдад гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ онд эдийн засаг, хөдөө аж ахуй, археологи, эрүүл мэнд, байгаль орчны салбарын 14 залуу судлаачид уг шагналыг олгов.
Бэлтгэсэн М.Оч