Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх, бас нэг компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээ мэдээлэв. Мөн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэх, гурван компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын, факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгох зэрэг шийдвэр гаргажээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зөвхөн дээрх хороонд бүртгэлтэй компаниар дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчилсан. Үүний дагуу “Анд дэнөүд”, “Капекс капитал” ХХК-ийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн байна.
Бэлтгэсэн Б.Сонор