Цар тахал ихэссэн, дээр нь ирэх өдрүүдэд хүйтний эрч чангарах учраас ерөнхий боловсролын сургуулиудыг цахимаар хичээллүүүлье гэх саналыг хот хариуцсан сайд гаргаад буй. Энэ нь ханиад томуугаас сэргийлэхээс гадна түгжрэлийг бууруулахад нэмэртэй гэж үзсэн гэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээл карантилах болон цахимаар орох тухайд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм. Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана" хэмээжээ.