Реппер Gee нийгмийн болж бүтэхгүй бүхэнтэй хатуухан тэрсэж, дуу хоолойгоо хүргэж ирсэн. Түүний хамгийн сүүлд гаргасан клип нийгмийн сүлжээнд “тэсрэл”т болж байна. Тэрбээр шударга бус нийгэм, улстөрчдийг шинэ уран бүтээлээрээ хатуухан шүүмжилсэн юм. Түүний уран бүтээлийг сонссон хүмүүс “Монголд ийм л байгаа шүү дээ. Яг л чухам үнэнийг зоригтой хэллээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна. “Сонго- уйл” нэртэй тус уран бүтээлд:
Иргэн Мөнх-Эрдэнэ үг хэлье, битгий хуцаад бай
Идэж уусан боломжуудаа эргүүлж та нар буцаад тавь
Хэрээсээ хэтэрлээ, одоо би хэдэрлэнэ
Хэсэг бүлэг тэнэгүүдээс бүр дарамт шахалт мэдэрлээ
Энгийн ардын хүүхдүүд автобусандаа царцаастай
Эрх мэдэлтнийх нь болохоор халуун кофе цацаастай
Үндсэн хуулийн цэцийн дарга нь өгзөг базаж байхад
Өөр хаанаас бид нар шударга ёсыг хайхав
Ард иргэд нь мартамхай бас өлөн
Амлалтдаа халамж нэмээд төрийн түшээ болно
Хууртаж ханахгүй юу одоо болоо бишүү
Энхээ ах бүр чичирсээр хүү нь одоо гишүүн
Зүтгэж байгаа залуус нь ердөө хоногийн хоолтой
Даргын бөгсийг долоогчид нь армид хүртэл цолтой
Шударга юм гэж юу ч алга, энэ тэгээд зүгээр үү?
Эсвэл бүгд мөнгөө авсан “PR”-чиний үгээр үү?
Алив дуугар, эрхэм гишүүн таны амьдрал сайн уу?
Алив дуугар, энгийн ард чамд боломж байна уу?
Алив дуугар, сонгуулийн яашкануудаа амьдрал сайн уу?
Алив дуугар!!
АН, МАН, ХҮН аль нь ч маниусд падгүй ээ!
Аятайхан шиг амьдармаар байна, та нарын бодлого шаадгүй ээ!
Попын хаадууд минь дахиад попоо ярих юм уу?
Эсвэл мань чинь залуусаа аваад талбайд гарах юм уу?
Ну А-даа хүртэл сандал суудал өгч байна
Сонгуулийн янхнууд нь тэднийг бүр хөхөж байна
Юу ч мэдэхгүй баяны бацаан амьдрах ухаан зааж байна
Today Монголд Хүүкийн хамаатнууд л гоё шааж байна
Дэлхий сөнөх сургаар лагер дээрээ суудаг
Боловсролтой залуусыгаа мал мэтээр дууддаг
Доктор гишүүнээ шүтсээр байна уу фенүүдээ?
Өнөөдрийн өөхөндөө хууртсаар л тийм үү дээ?
Зохиомол намтар түүх, уянгын кино
Төсвийн мөнгөөр тоглож сууна гадаадад казино
Одоо эдний нүглийг хэрхэн мартах вэ? Хэдэн удаа?
Олон жил тансаглуулсан мөнгөө авья пиздакуудаа!
Хариуцлага байхгүй гарууд бүр шир байна!
Уг нь тэдний нүгэл бүхэн нүдэн дээр ил байна!
Тэнэгүүддээ дарлуулж суудаг зам гэдэг мухар
Даруу зангаар яахав залуус минь одоо дуугар!
"Өнөөдөр Монголд Хүрэлсүхийн хамаатнууд л гоё амьдарч байна” гэх зэргээр хатуухан шүүмжилжээ. Өмнө нь тэрбээр "Миний инээд хүрээд байна"дуугаараа нийгмийн уруудан доройтож буй байдлын хурцаар шүүмжилж байсан юм.