оюун ухааны үйл ажиллагааг ихээхэн доройтуулдаг болохыг Канад болон Европын эмч нар судалгаагаар тогтоожээ. “JAMA open network” сэтгүүлд бичсэнээс үзвэл судалгаанд оролцсон хамгийн тарган хүмүүс оюун ухааны түвшин туранхай иргэдтэй харьцуулахад ойролцоогоор гурван жилээр хоцрогдсон байсан гэнэ. Мөн дунджаар биеийн өөхний хэмжээ есөн хувиар нэмэгдэхэд оюуны чадавх нэг жилээр хоцрогдож байгаа нь тогтоогджээ. Боловсролын сайн, муу, амьжиргааны дээд, доод түвшнээс үл хамааран дээрх үзүүлэлтүүд адилхан гарсныг судлаачид тэмдэглэсэн байна.