Коронавируст халдварын 176 тохиолдол шинээр батлагджээ. Тодруулбал, Улаанбаатарт 82, орон нутагт 92 бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 990,994 болж нэмэгдэв. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд долоо, Дархан-Уулд гурав, Орхонд хоёр, Дорнодод хоёр, Өмнөговьд 80 тохиолдол шинээр илэрчээ. Өнөөдрийн байдлаар 3,521 хүн хяналтад байна.