Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр фунтийг 3980 төгрөгөөр худалдан авч, 4025-аар борлуулж байв. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс уг валютыг зарах ханш 45, авах нь 30 төгрөгөөр өссөн дүн юм. Тэгвэл хоёр арын өмнөх үеийнхтэй харьцуулахад борлуулах нь 145, худалдан авах нь даруй 180 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр фунт 4034.92 төгрөгтэй тэнцсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 191 төгрөгөөр чангарсан гэсэн үг.