Сүүлийн үед зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хүүхэд харах үйлчилгээ олширсон. Тэгвэл энэ бүгдийг цэгцлэх нь. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх” журмын дагуу магадлан итгэмжлэх ажлыг арванхоёрдугаар сарын 5 хүртэл зохион байгуулна.
Журамд заасан материалыг бүрдүүлэн харьяа аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн дотор хүргүүлэх юм.
Аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс нь шаардлага хангасан материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд хүргүүлэх аж.