Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" болгосон. Үүнтэй холбогдуулан ХХБ.аас зохион байгуулагдаж буй "Номыг шинжихүй" аяны хүрээнд Хилийн цэргийн 0146 дугаар ангийн Соён гэгээрүүлэх албанаас гаргасан төлөвлөгөөний дагуу "Номын үзэсгэлэн" - г Эрдэнэцагаан сумын Соёлын төвийн дэргэдэх Нийтийн номын сантай хамтран зохион байгуулжээ. Улмаар "Ном уншихын ач тус", "Номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ?" сэдвүүдээр ангийн бие бүрэлдэхүүн болон сургалтын төвийн шинэ дайчдад мэдээлэл хийлээ.