Эх сурвалж: www.iea.org
Өнгөрөгч 2021 онд дэлхийн хэмжээнд нүүрсний үнийг тогтоогч гэгддэг БНХАУ-д нүүрсний эрэлт нь нийлүүлэлтээс давж, нийлүүлэлт тасалдсан нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлсөн талаар www.iea.org сайтад дурьджээ.
2021 оны эхний хагаст БНХАУ-ын нүүрсний эрэлт 10 гаруй хувиар өссөн ч Засгийн газраас урьд жилүүдэд хэрэгжүүлсэн нийлүүлэлтийн илүүдлээс сэргийлэх арга хэмжээнүүдээс шалтгаалан олон уурхай хаагдаж, олборлолт нь зарим талаараа шаардлагатай хэмжээнд хүрээгүй байна.
2021 оны 10 дугаар сарын эхээр нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, Европ тивд эрчим хүчний зориулалттай нэг тонн импортын нүүрсний үнэ 298 ам.долларт хүрчээ. БНХАУ-ын Засгийн газраас зах зээлийг тэнцвэржүүлэх бодлогоор энэхүү үнийн хөөрөгдөлд шуурхай арга хэмжээ авсны дагуу 11 дүгээр сарын дунд үе гэхэд Европ тивд нүүрснй ханш тогтворжиж, тонн тутамдаа 150 ам.долларт хүрээд байна. Үүнийг дагаад нүүрс олборлолт 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
https://www.iea.org/fuels-and-technologies/coal