“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны
03 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар
тогтоолын нэгдүгээр хавсралт
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагт Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбар, Цанхи хотхоноос www.ett.mn веб хаягаар (live цонх) цахим хэлбэрээр хуралдана.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны тайлан болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
2. Ногдол ашиг хуваарилах эсэх талаарх ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
3. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
4. ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
6. Компанийн А6-20 дунд болон урт хугацааны бизнес төлөвлөгөөг танилцуулах.
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын холбогдох шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам, зөвлөмжид заасны дагуу цахим хэлбэрээр хуралдана.
Ээлжит хурлын холбогдох баримт бичигтэй 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс
Цахим хаяг: www.ett.mn
Утас: +976 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
Шууд дамжуулах хаяг: www.ett.mn (live цонх), www.facebook.com–ийн “1072 Хувьцаа Мэдээллийн Төв” хуудас