Засгий газрын ээлжит хуралдааний шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2014-2021 оны санхүү, үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь их хэмжээний өртэй, хууль баримталж ажиллаагүй, алдагдалтай ажилласан гэх дүгнэлт гарсан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.