Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Энэ тэлээр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
- Өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
- Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэдийг эрт илрүүлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдуулж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үүргийг Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, С.Энхболд сайдад өглөө. Үүнтэй холбогдуулан БШУЯ-аас ЕБС, цэцэрлэгийн сурагчдын эрүүл мэндийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар танилцуулна.
- Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2014-2021 оны санхүү, үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь их хэмжээний өртэй, хууль баримталж ажиллаагүй, алдагдалтай ажилласан гэх дүгнэлт гарчээ.
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Цар тахлын эсрэг хуулийг сунгахгүй байх шийдвэр гаргасан байна. Хуулийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сард дуусах юм.