Улирлын томуугийн дархлаажуулалтыг өнгөрсөн сарын 15-нд улс даяар эхлүүлсэн. Манай улс энэ жил томуугийн 545 000 тун вакцин авсан бөгөөд зорилтот бүлгийн буюу 1-12 насны хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд болон эрсдэлтэй ажил, мэргэжлийнхнийг дархлаажуулалтад хамруулж буй юм. г ажлын явц одоогоор 43 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хэлэв. Тэрбээр “Нийт вакцины 53 хувийг нийслэлд, үлдсэнийг нь орон нутагт хуваарилсан. Вакцин хийлгэх зорилтот бүлгийг тодорхойлохдоо томуугаар өвдөх, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг сонгосон. Тав хүртэлх насны хүүхдүүд уг өвчинд хамгийн өртөмтгий, өвчилсөн тохиолдолд биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй” гэв. Өдгөө 1-12 насныхны 60.4, жирэмсэн эмэгтэйчүүдийн 7.4, 65-аас дээш насныхны 33.9 хувь нь томуугийн вакцин хийлгэжээ. Мөн ажил, мэргэжлийн хувьд уг өвчинд өртөх өндөр эрсдэлтэй хүмүүсийн 31.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Томуугийн вакциныг сум, өрхийн эмнэлэг, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, зарим сургууль, цэцэрлэгт хийж буй аж.
Бэлтгэсэн М.Оч