Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Орхоны хөндийд цаашид шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн. Тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан даруйд шинэ хотхон баригдана гэсэн үг биш. Харин энэ дагуу газрын байршил судлах, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон үе шаттай ажлуудыг хийнэ" гэж мэдээлэв.