Улс даяар өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг буюу эрт илрүүлэгт одоогоор 501 739 хүн хамрагджээ. Өнгөрсөн сарын мөн үед уг тоо 356 141 байв. Өөрөөр хэлбэл, сарын дотор 145 000 гаруй хүн урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэжээ. Үзлэгт хамрагдсан нийт иргэний 54.6 хувь нь эмэгтэй, 45.4 хувь нь эрчүүд. Тэдгээр иргэнээс өвчний сэжигтэй 269 143 тохиолдол илрүүлсэн байна. Эл тоог өнгөрсөн сарынхтай харьцуулахад 80 000-аар нэмэгджээ. Илрүүлсэн өвчний 65.3 хувь буюу ихэнх нь хоол боловсруулах тогтолцооных, 9.2 хувь нь дотоод шүүрэл, бодисын солилцооных байв. Мөн зүрх, судасны тогтолцооных 5.9, шээс, бэлгийн замынх 5.9, амьсгалын замынх дөрөв, үлдсэн хувийг бусад төрлийн өвчлөл эзэлсэн гэнэ.
Бэлтгэсэн М.Оч