Шинэ сар эхэлж буйтай холбогдуулан ЦУОШГ-аас 30 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. Арваннэгдүгээр сарын дундаж температур 2020, 2021 онд олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байжээ. Тэгвэлөнөө жил нутгийн зүүн хэсгээр дулаан, хур тунадас бага орох төлөвтэй аж. Энэ хэсэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутаг хамаарч байна. Сарын эхээр ихэнх нутагт хур тунадас орж, говь, тал хээрийн бүсэд цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх гэнэ. Ерөнхий уур амьсгалыг ажиглахад нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутагт хүйтний эрч чангарч, дунд болон сүүлчээр сулрах төлөвтэйг дурджээ.
Энэ сард баруун аймгуудын нийт, говийн бүсийн ихэнх нутагт агаарын температур болон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджийн орчим байх нь. Төвийн бүсээс Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хэсэгт дунджийн орчим байх төлөвтэй. Харин зүүн аймгуудын нийт нутагт 1991-2020 оны хоорондох цаг уурын дундаж хэмжигдэхүүнээс дулаан сар тохиох нь.
Бэлтгэсэн Н.Буян