Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлэг ясны сийрэгжилт оношлох кабинеттай болжээ. Үндэсний үйлдвэрлэгч “Монхимо”, “Эрүүл уушги” төрийн бус байгууллагынхан нийгмийн хариуцлагын хүрээнд тус кабинетыг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгсөн байна. Сэргээн засах төв эмнэлгийнхэн голчлон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг. Байнгын хөдөлгөөний хомсдол, бэрхшээлээс шалтгаалан ясны сийрэгжилт үүсэх магадлал өндөр аж. Тиймээс иргэд сэргээн засах эмчилгээхийлгэхийн зэрэгцээясны сийрэгжилтээч тодорхойлуулах боломж бүрдсэн нь ихээхэн ач холбогдолтойг дээрх төвийнхөн хэллээ.