Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас их орсны улмаас Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоох шийдвэрийг Авто тээврийн үндэсний төвөөс өчигдөр 13.00 цагийн үед гаргалаа. Үүний дараахан нь тус төвөөс Багахангай, Багануур дүүрэг болон Говьсүмбэр аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлан, тээврийн хэрэгслийг түр хугацаанд зорчуулахгүй байхаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм. Эдгээр түр зохицуулалтын үргэлжлэх хугацаа нь тодорхойгүй байлаа. Төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр өчигдөр их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ. Үүнээс шалтгаалан ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэл учирсан байна. Тиймээс орон нутаг руу зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган, өвлийн дугуйгаа сольж, анхаарал болгоомжтой явахыгтус төвөөс сэрэмжлүүлэв.
Бэлтгэсэн Ж.Гэрэл