Ирэх өвлийн зудын эрсдэлийн төлөвийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ. Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай байсан, түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс шалтгаалан манай оронд өвөлжилт хүндрэхэрсдэл өндөр байна. Тиймээс ирэх өвлийн зудын эрсдэлийн төлөвийг энэ жил өмнөх онуудынхаас арай эрт гаргасан гэнэ. Уг тооцооллоос үзвэл, ирэх өвөл нийт нутгийн 60 хувьд зуд болох эрсдэлтэй гэнэ. Аймгуудаар ангилан харвал, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангайд зудын эрсдэл өндөр аж. Үлдсэн 40 хувьд нь эрсдэл харьцангуй бага боловч иргэд, холбогдох албаныхан өвлийн бэлтгэлээ сайн хангах нь чухал гэдгийг мэргэжлийн байгууллагынхан зөвлөсөн байна. Түүнчлэн зуд болох эрсдэл өндөр бүс нутгуудад малын тарга хүч тааруу, өвс, тэжээл үнэтэй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг Улсын онцгой комиссоос анхааруулжээ. Энэхүү тооцооллыг гаргахдаа зуншлагын байдал, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац, газрын гарц, малын тоо, цаг агаарын төлөв зэргийг харгалзан үзсэн гэнэ.
Бэлтгэсэн М.Оч