Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд 16 оношийн бүлэг хамаарах бөгөөд нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч иргэн хамтын төлбөрөөр төлөхөөр зохицуулагдсан байдаг. Энэ сарын байдлаар дээрх тусламж, үйлчилгээг үзүүлсэн 110 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас нийт 23.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Даатгуулагч та Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийг ЭНД дарж аваарай.