“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ыг тус тус үндэслэн “Энержи ресурс” ХХК-ийн дэргэдэх сургалтын төвийн мэргэжлийн сургалтаар хүнд машин механизмын оператор /Өөрөө буулгагчийн/ мэргэжлийн ур чадвар эзэмшсэн төгсөгчдийн мэргэшлийн түвшинг үнэлэх хөндлөнгийн үнэлгээг зохион байгууллаа.
Үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч А.Номин-Эрдэнэ, Майнкемп сургалтын төвийн багш, үнэлгээний ажилтан Д.Буянжаргал нар удирдлага арга зүйгээр ханган ажиллаа.
Хүнд машин механизмын оператор мэргэжлийн ур чадвар эзэмшсэн төгсөгчид бүгд чадамжтай гэж үнэлэгдсэн бөгөөд “Энержи ресурс” ХХК нь төгсөгчдийг 100 хувь ажлын байраар хангаж байгаа гэлээ.