Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 18.5 (26.6 хувь) мянган тонноор өссөн байна. Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар:
- 166.0 мянган тонн үр тариа
- 173.5 мянган тонн төмс
- 88.2 мянган тонн хүнсний ногоо
- 54.4 мянган тонн таримал тэжээл
- 555.6 мянган тонн хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан таримал тэжээл 8.7 (13.8 хувь) мянган тонн, бэлтгэсэн гар тэжээл 2.6 (20.9 хувь) тонноор буурч, харин бэлтгэсэн хадлан 74.9 (15.6 хувь) мянган тонн, хураасан төмс 51.4 (42.1 хувь) мянган тонн, үр тариа 38.0 (29.7 хувь) мянган тонн, хүнсний ногоо 18.5 (26.6 хувь) мянган тонноор тус тус өссөн байна.