БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын иргэн зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг асуудалд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлжээ. ЭСЯ-наас "Олон нийтийн сүлжээгээр цацагдсан монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт тус Элчин сайдын яам анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна" хэмээлээ.