Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын сайжруулах менежментийн төсөл Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлж байна.
Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм. Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 3 иргэнд 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Цаашид төслөөр өөрөө ачигч машин нэгийг нийлүүлэх аж.