“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн чулуунцарын зуухыг ашиглалтад орууллаа . Чулуунцарын зуухаа ашиглалтад оруулж буй “Вестерн холд” ХХК-ийн цементийн үйлдвэр нь жилд 300мян.тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баруун аймгуудын цементийн хэрэглээг бүрэн хангах юм. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагааг энэ оны арваннэгдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна. Улмаар 250-350 хүнийг ажлын байраар хангах гэнэ. Цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ болон БНХАУ-д импортлох зорилго тавьжээ. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд заасан “Цементийн үйлдвэрлэлийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулан төв, баруун, зүүн, говийн бүсэд бүсчлэн байгуулах” заалтын дагуу ийн Ховд аймагт бүтээн байгуулалт хийжээ.