Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Улсын их хурал, Засгийн газрын болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, Сангийн сайдын тушаалыг үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу компанийн 2021 оны цэвэр ашгаас 500 сая төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлсэн талаар мэдээлэв. Ташрамд дурдахад, тус биржийн I ангилалд бүртгэсэн “Төрийн банк” ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдрөөс эхлүүллээ. Эл өдөр зах зээлийн үнэлгээ 5.28 их наяд төгрөгт хүрсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор