Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. Тэгвэл "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг зарлаж байна. Өсвөр насны охид, хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ сайн дураараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ хэмээн БШУЯ-наас мэдэгдлээ.
Эргэн сануулахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ.