Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундаргын тойрог” гэх газар авто тээврийн хоёр хэрэгсэл зам тээврийн осол гаргасан байна. Ослын улмаас 4 иргэн хүнд бэртжээ. Азаар ослын хажуугаар улсын хилд үүрэг гүйцэтгэхээр явж байсан эмнэлгийн бүлэг тааралдсан байна. Эмч нар хүндээр бэртсэн иргэдэд цаг алдалгүй анхан шатны тусламжийг үзүүлж, амь насыг нь аварчээ. Тус иргэд нь хадлангаа хадаад буцаж байх үедээ ийнхүү осолд орсон бөгөөд ХХЕГ-ын эрүүл мэндийн алба, ТТАХНЭ-ийн эмч нарын бүлэг иргэдийн амь нас эрсдэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж, яаралтай тусламжийг үзүүлэн Шаамар сумын яаралтай тусламжийн тасагт хүргэн өгсөн байна.