Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Булган, Байтаг боомтуудад ажиллалаа. Булган боомтын хувьд нүүрс болон бусад ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, зорчигчдыг нэвтрүүлэх, ачаалал, урсгалыг тусгаарлах зайлшгүй шаардлага үүсээд байгааг Засаг дарга Э.Болормаа онцлон, цаашид боомтыг нэн тэргүүнд өргөжүүлэх, энэ тал дээр анхаарч ажиллах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө.
Мөн энэ үеэр ажлын хэсэг хилийн цэргийн 0130 дугаар ангид зочилж, алба үйл ажиллагаатай танилцан хилийн цэргийн салбарт ажиллаж амьдарч буй алба хаагчдын хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа авах, Ховд аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллахаа илэрхийлсэн юм.