Ковид19 халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг өнөөдөр танилцууллаа. Мөн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Манай улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Нийт найман сая гаруй хүн тун вакцин оруулж, иргэдийг дархлаажуулсан. Зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь коронавируст халдварын бүрэн тунд хамрагдсан байна. Энэ оны наймдугаар сараас иргэдийг гуравдугаар тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн. Одоо гурав, дөрөв дэх нэмэлт тунг хийж байгаа. Мөн ирэх наймдугаар сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтын бүх цэгээр дархлаажуулж байна. Одоогийн байдлаар 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Зарим нь хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдаж байна" гэв.