Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү лаборатори нь жилд дунджаар 3000-5000 орчим хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний лаборатори болох юм. Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв нь ийнхүү олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн оношилгооны технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт, халдварт бус өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо хийнэ. Мөн эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн албаныхан онцлов.