Хил хамгаалах байгууллагаас анх удаа “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн”-ийг саяхан зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тэргүүний хугацаат цэргийн алба хаагч, түрүүч Н.Гомбодорж амжилттай оролцоод ирсэн билээ. Зөвлөгөөнд оролцсон хугацаат цэргийн алба хаагч бүрийг урамшуулж орон нутгийн чөлөөгөөр шагнасан. Шагналын орон нутгийн чөлөөгөө эдлэн ангидаа ирсэн Н.Гомбодоржид анги хамт олон нь хүндэтгэл үзүүлэн хилийн 0131 дүгээр ангийн захирагчийн тушаалаар ахлах түрүүч цол олгож, “Хилийн төлөө” тэмдгээр шагналаа. Түрүүч Н.Гомбодоржийн хувьд шинэ цэргийн анхан шатны сургалтын төвийг “Онц” дүнтэй, дэд түрүүч цолтойгоор төгсөж байсан манай ангийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын нэг төлөөлөл юм. Тэрээр тэмцээнд оролцсон туршлага, цаашид хэрхэн бэлдэж оролцох болон зөвлөгөөний талаар ярилцлага уулзалтыг бусад хилийн салбаруудад үүрэг гүйцэтгэж буй хугацаат цэргийн алба хаагчидтай хийж байна.
Мөн Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулсан “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын анхдугаар зөвлөгөөн”-д амжилттай оролцсон хилийн цэргийн 0243 дугаар ангийн байлдагч П.Бат-Эрдэнийг ангиийн удирдлага, бие бүрэлдэхүүн угтан авч, уулзалт зохион байгуулсан юм. Анги хамт олноо төлөөлөн тус тэмцээнд амжилттай оролцсон ахлах байлдагч П.Бат-эрдэнэд ангийн захирагчийн тушаалаар ахлах түрүүч цол олголоо.