Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Тодруулбал, тус аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Даажаа толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Ө-43°58’48.0”, У-102°29’24.0”/ 09.28-ны өдрийн 13:59 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 14:08 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сэврэй сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлсэн.