Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй. Эл үүргийнхээ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд Нийслэлийн Авто замын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам зэрэг төрийн байгууллагаас батлан гаргасан дүрэм, журмыг хянах, цахим хуудсыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, зөвлөмж болон мэдэгдлийн биелэлттэй танилцах чиглэлээр хамтран ажиллав.
Улмаар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 855 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.