АН-ын “4:11” ээлжит мэдээллийн цаг болж, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Сүүлийн хоёр жилд Засгийн газрын хэрэгжүүлсэн оновчгүй бодлогын үр дүнд ам.долларын ханш өслөө. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид пиар хийж, нэр хүндээ сайжруулахад л мөнгө зарцуулсан. Эдийн засгийг ингэж босгодоггүй юм. Янз бүрийн хурал, зөвлөгөөн, форум хийснээр эдийн засаг сэргэхгүй. Нэг нам дангаараа засаглаж байж эдийн засаг тогтворжино гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Ийм онол хаана ч байхгүй. Мөн Монголбанк бодлогын хүүг нэмээгүйгээс ам.долларын ханш өслөө гэж Засгийн газрын гишүүд шүүмжилж байна. Эдийн засгийн уналтын хариуцлагыг Төвбанк дангаараа үүрэх ёсгүй” гэв.
.
Бэлтгэсэн Б.Уран