Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үйл ажиллагааг эрчимжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардууллаа. Үүнд:
- 400.0 сая төгрөгийн үнэ бүхий Хавдрын мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж,
- 34 саяын үнэ бүхийэхоны аппарат,
- 350 саяын үнэ бүхий баллонтой дуран,
- 36 сая төгрөгийн үнэ бүхий уушгины дуран,
- 500 сая төгрөгийн үнэ бүхий чих хамар хоолойн микроскоп
- 850 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын микроскоп
- 400 сая төгрөгийн мэдрэлийн мэс заслын багажийг тус тус гардуулж байна.
Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ үзүүлэх санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган шийдвэрлэж өнөөдрөөс УБ хотод ба орон нутагт төр хувийн хэвшлийн 159 эмнэлэгт эрх олгож Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийж санхүүжүүлэхээр боллоо.
Ингэснээр хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл буурч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэх болно. Мөн тодорхой хэмжээнд Улаанбаатар хотын түгжрэлийг буурууахад ч эергээр нөлөөлнө гэж үзэж байна.