Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сургалтыг есдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Сургалтыг олон улсын сургагч багш Алан Балдвин, Роб Хоблин нар Англи Улсаас хүрэлцэн ирж удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна.