МИАТ компани Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрөө бүрэн төлжээ. Ингэснээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болсныг дээрх банкнаас мэдээллээ. Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “Боинг”-оос “B767-300ER” агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Хөгжлийн банкнаас зээл авч байв. 2015 оны байдлаар МИАТ 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд “Самурай” бондын санхүүжилттэй уялдуулан иений зээлд хөрвүүлжээ. Энэхүү зээлийг төлөх эцсийн хугацаа ирэх арваннэгдүгээр сарын 25 байсан аж.
Бэлтгэсэн Б.Сонор