Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдад өгсөн байна. Түүнийг албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх мэдээллийг 11 11 төвд иргэд өгсөн аж. Энэ дагуу албаны шалгалт хийснээр уг шийдвэрийг гаргасан хэмээн албаныхан мэдээллээ.