Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоногийн баасан гараг бүр архи, согтууруулах ундаа борлуулахыг хориглодог байжээ. Ингэснээр сар бүр зургаан хоног согтууруулах ундаа худалддаггүй байсан аж. Тус аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаа уг захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргажээ. Борлуулалтыг хориглох нь архидалттай тэмцэх шалгарсан арга биш учраас ийнхүү шийдвэрлэснийг тэрбээр онцоллоо. Э.Болормаа “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдах, гэртээ болон гол, ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш. Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж, зах зээлийн зармаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа” хэмээсэн байна.
Бэлтгэсэн М.Оч