Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 67 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тодруулбал, 30 нь нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингээд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 981,438 болов.
Мөн коронавирус халдварын хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,130 болж нэмэгджээ. Харин халдвар авсан 91 хүн эдгэрсэн эдгэрсэн бол одоогоор 1,721 хүн хяналтад байна.